Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Зарим аймагт өвөлжилт хүндэрч, орон нутгаас тавьсан хүсэлт, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө хуваарилж санхүүжүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрлөө.
-Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн саналыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.
-Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн барихаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


















