Засгийн газрын ээлжит хурал болов
Засгийн газрын ээлжит хуралдаанаас дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тог
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаас дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг баталлаа. Хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа.
Бүгд найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Цахим диплом паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Эстони улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.


















