Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш 16.00 цагт болно. Хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш 16.00 цагт болно. Хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Арбитрын тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хэд, хэдэн чухал төсөл хэлэлцэгдэх юм байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Шадар сайд танилцуулах юм.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцэх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ салбарын сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш сайдгүй байгаа юм.

Хуваалцах