Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр боллоо. “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
Мэдээллийн алба

Энэ байгууллагад нэгдэн орсноор бүс нутгийн орнуудтай ойн салбарт хамтран ажиллаж, шинэ нээлт, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлэх, ойн тогтвортой менежментийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм.