Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

“Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

· “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

· Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорндын хэлэлцээрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах