Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өгийнуурын ус, намгархаг газрын “Мэдээлэл сургалтын төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж тус төвийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өгийнуурын ус, намгархаг газрын “Мэдээлэл сургалтын төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж тус төвийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, хэрэгжүүлж байсан чиг үүргийг зохих журмын дагуу Орхон голын сав газрын захиргаанд шилжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт даалгалаа.

Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуваалцах