Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

- Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ГХ-ны сайдад зөвшөөрөв.

- Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг ЭХ-ий сайдад олгов.

- ”Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрIII”-ыг батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

Хуваалцах