Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 60 айлын орон сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн /ХЗДХЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тав, ОБЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг/ нийт зургаан айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтан, албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар болов.
- Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн архивын ажилтанд 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох журмыг батлав. Энэ жил улсын хэмжээнд 33, ирэх жил гурван ажилтан урамшуулал авахаар байна.


















