Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын зургааны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин, Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Төлбөрийн системийн шинэчлэл төслийн зээлийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төслийг долоон сая еврогийн зээлээр санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

-2013 оны зургаадугаар сарын есний өдөр БНСУ-ын Сонгдо хотноо Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны гарын үсэг зурсан “Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэн” олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай хэлэлцээрийг баталсан байна.

Хуваалцах