Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 11-нд гарын үсэг зурсан “Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий “Монгол зэс” төслийн нэгжийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгууллаа.
Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 11-нд гарын үсэг зурсан “Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Төрийн ордны цахилгаан хангамжийн нөөц эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 36,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.


















