Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ:
· Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
· Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгалаа.
· Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар тус тус баталлаа.


















