Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газрын XVIII ээлжит хуралдаан өчигдөр буюу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын XVIII ээлжит хуралдаан өчигдөр буюу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,
-“Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийн концессын гэрээг “Нейшл трейдинг энд транспорт групп” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
· Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулах “Засаглалыг дэмжих, төвлөрийг сааруулах” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулах “Бодлогын дүн шинжилгээ, хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана.
· Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт санал оруулах тухай асуудлыг дэмжээд саналыг хуулийн төсөлд тусгуулахаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхийг Сангийн сайдад даалгалаа.
· Залуучуудын хөгжлийн асуудлаарх үндэсний хорооны дүрмийг баталж, хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг үндэсний хорооны дарга, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд даалгалаа.
· Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго болон хоёрдугаар босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад зөвлөжээ.
· Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2014 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
· Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгахаар тогтов.
· АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч сард зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт болон Японы нийгмийн хамгааллын тогтолцоотой танилцах арга хэмжээнд оролцсон дүнг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцууллаа.
· Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг дэмжиж УИХ-ын хуралдаанд нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо.


















