Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургаадугаар сарын 23-24-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд ажиглагчаар оролцсон

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд,

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургаадугаар сарын 23-24-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд ажиглагчаар оролцсон болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг хуралдаан болон уулзалтад оролцсон дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

-2016 оны тавдугаар сарын 16-18-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалынхаа дүнг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

- Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Хуваалцах