Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой саналыг
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.
- УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдсон бусад хуулийн болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


















