Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,
- “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.
- “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.


















