Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 дүгээр сарын 21-24-ний өдөр Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Энэ үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг судлан шийдвэрлэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг сайд нарт даалгав.

- Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хууль, УИХ, Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Албан даалгавар зэрэг 3736 шийдвэрийн хэрэгжилт 84.2 хувьтай байна.

- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн таван бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээний хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 51.7 хувьтай гарчээ.

- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 64.1 хувьтай байна.

Хуваалцах