Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,
· Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
· Цэргийн түүх, архив, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгов.
· УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.


















