Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцлээ. Холбогдох хууль эрх зүйн актуудтай давхардсан болон зөрчилдсөн 9 заалтыг хасах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж байгаа тул төсөл санаачлагч зөвшөөрвөл нэгтгэн нэг төсөл болгож УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн санал хүргүүлэхээр тогтлоо.


















