Засгийн газрын ээлжит хуралдаан болов
“Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд холбогдох шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
- “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд холбогдох шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсаас Хонконгт суух Ерөнхий консулаар томиллоо.
- ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Ганцэцэгийг томиллоо.
- УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарим саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын тогтоолын хавсралтаар баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн”-д агуулга бүхий заалт нэмлээ.
- Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичгийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Монголын талын ноот бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж тогтлоо.
- УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн бүх шатны шүүгч нарын цалинг тогтоох аргачлалыг зарчмын хувьд дэмжиж, зарим асуудлыг анхаарч, нягтлах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- ”Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталж, мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тогтлоо.
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2013 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол” болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол”-д тус тус гарын үсэг зураг эрхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


















