Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Гадаад хэргийн сайдын 2015 оны есдүгээр сарын 10-11-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Мэдээллийн алба

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Үүнд:
- Гадаад хэргийн сайдын 2015 оны есдүгээр сарын 10-11-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сарын 2-3-нд БНХАУ-д болсон 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа.
- 2015 оны есдүгээр сарын 28-30-нд Вьентьян хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссийн XX хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны есдүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын IX уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- Далай ашиглах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайдад даалгалаа.


















