Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Гадаад харилцааны сайдын Арабын Вант Улсад хийх айлчлалын тухай Л.БОЛД 2. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Х.ТЭМҮҮЖИН 3. Жагсаалтад нэмэлт оруулах тухай Ц.БАЯРСАЙХАН 4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудын төсөл* Д.ГАНХУЯГ 5. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл С.ЭРДЭНЭ 6. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай С.ЭРДЭНЭ 7. Журамд нэмэлт оруулах тухай С.ЭРДЭНЭ 8. Хөтөлбөр батлах тухай (Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө) С.ЭРДЭНЭ 9. Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Н.БАТБАЯР 10. Засгийн газрын 2012 оны “Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журам батлах тухай” 103 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* Н.БАТБАЯР 11. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын авто замын төслүүдийг хэрэгжүүлэх тухай* Н.БАТБАЯР 12. Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл* Н.БАТБАЯР 13. Орон сууц хувьчлах тухай Н.УДВАЛ 14. Бусад асуудал* Н.АЛТАНХУЯГ

Танилцуулах асуудал 15. Засгийн газрын үйл ажиллагааны 3 дугаар сарын хураангуй мэдээлэл Ч.САЙХАНБИЛЭГ 16. Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай Ч.САЙХАНБИЛЭГ 17. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай С.ОЮУН 18. “Аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууц” төслийн ажлын явцын тухай Ц.БАЯРСАЙХАН 19. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг зохион байгуулсан тухай Х.БАТТУЛГА 20. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Н.УДВАЛ

Хуваалцах