Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш хуралдана

Засгийн газрын 17 дугаар ээлжит хуралдаан 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш хуралдана
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 17 дугаар ээлжит хуралдаан 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт Засгийн газрын хуралдааны танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Гадаад харилцааны сайдын Эстони, Беларусь Улсад хийх айлчлалын тухай Л.БОЛД 2. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Н.БАТБАЯР 3. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Н.БАТБАЯР 4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”, “Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл* Н.БАТБАЯР 5. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай* Н.БАТБАЯР 6. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль тогтоомжийн бусад төслүүдийн тухай Ч.УЛААН 7. Тогтоол хүчингүй болгох тухай Ч.УЛААН 8. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний тухай Ч.УЛААН 9. Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалтыг зохион байгуулах тухай Ч.УЛААН 10. Мөнгөн шагнал олгох тухай (Олон Улсын урлагийн наадам, тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай) Ц.ОЮУНГЭРЭЛ 11. Хөрөнгө гаргах тухай Ц.ОЮУНГЭРЭЛ 12. Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалтад нэмэлт оруулах тухай Л.ГАНТӨМӨР 13. Гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай* А.ГАНСҮХ 14. Төслийн нэгж байгуулах тухай Д.ГАНХУЯГ 15. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай С.ЭРДЭНЭ 16. Жагсаалт батлах тухай М.СОНОМПИЛ 17. Бусад асуудал* Н.АЛТАНХУЯГ

Танилцуулах асуудал 18. Сангийн сайдын гадаад томилолтын тухай Ч.САЙХАНБИЛЭГ 19. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын тухай Ч.САЙХАНБИЛЭГ 20. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай Ч.САЙХАНБИЛЭГ 21. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай Ц.БАЯРСАЙХАН 22. Батлан хамгаалах сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Д.БАТ-ЭРДЭНЭ 23. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнгийн тухай С.ЭРДЭНЭ

Хуваалцах