Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэж, “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосонтой холбогдуулан авах авах арга хэмжээний талаар Сангийн сайдын мэдээллийг соносох аж.

Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Журам батлах тухай Ж.МӨНХБАТ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Б.БЯМБАЦОГТ Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Б.БЯМБАЦОГТ Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай* Ц.ДАШДОРЖ Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Н.НОМТОЙБАЯР Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 9. Авто замын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Ж.МӨНХБАТ 10. Нууц асуудал* Ц.МӨНХ-ОРГИЛ 11. “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосонтой холбогдуулан авах авах арга хэмжээний талаар* Б.ЧОЙЖИЛСҮРЭН 12. 2016 оны ургацын урьдчилсан балансын танилцуулга П.СЭРГЭЛЭН 13. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн талаар А.ЦОГЦЭЦЭГ

Хуваалцах