Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 15 цагаас болно. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 15 цагаас болно. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор авах зарим арга хэмжээний талаарх салбарын сайдын танилцуулгыг сонсох юм. Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.
№Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүнДүрэм шинэчлэн батлах тухайЖ.МӨНХБАТНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлС.БЯМБАЦОГТУлсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтС.БЯМБАЦОГТМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлБ.ЧОЙЖИЛСҮРЭНМонгол Улсын 2017 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай*Б.ЧОЙЖИЛСҮРЭНТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт*Б.ЧОЙЖИЛСҮРЭНЭдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай*Б.ЧОЙЖИЛСҮРЭНБүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайЦ.ДАШДОРЖМал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөлП.СЭРГЭЛЭНМалын генетик нөөцийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөлП.СЭРГЭЛЭНБусад асуудал*Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаарЖ.МӨНХБАТ 13. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаарП.СЭРГЭЛЭН


















