Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт хуралдаж, Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт хуралдаж, Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын 100 хоногоос өмнө хийгдэх ажлууд зэрэг асуудлуудыг хэлэлцэх гэж байна.

Та бүхэнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1 Ноот бичиг солилцох тухай Ц.МӨНХ-ОРГИЛ 2 Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН 3 “Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл* Б.ЧОЙЖИЛСҮРЭН 4 Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ 5 Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журам батлах тухай Ж.БАТСУУРЬ 6 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Н.НОМТОЙБАЯР 7 Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 8 Засгийн газрын 100 хоногоос өмнө хийгдэх ажлуудын талаар* Ж.МӨНХБАТ 9 Шалгалтын дүнгийн талаар* Б.ЧОЙЖИЛСҮРЭН 10 Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар* Ц.МӨНХ-ОРГИЛ

Хуваалцах