Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Засгийн газрын гишүүд нийслэлийг хөгжүүлэхэд оролцоно

Өнгөрсөн 2012 онд батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотыг 2013-2016 онд таван үндсэн чиглэлээр буюу "Агаар цэвэр Улаанбаатар", "Амины орон сууцтай Улаанбаатар", "Ажилтай, орлоготой Улаанбаатар", "Аюулгүй, амгалан Улаанбаатар", "Авлиг

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын гишүүд нийслэлийг хөгжүүлэхэд оролцоно
Засгийн газрын гишүүд нийслэлийг хөгжүүлэхэд оролцоно. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар өнөөдөр нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаар болж байгаа аж.

Өнгөрсөн 2012 онд батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотыг 2013-2016 онд таван үндсэн чиглэлээр буюу "Агаар цэвэр Улаанбаатар", "Амины орон сууцтай Улаанбаатар", "Ажилтай, орлоготой Улаанбаатар", "Аюулгүй, амгалан Улаанбаатар", "Авлигагүй Улаанбаатар" гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах