Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын хуралдаан болж байна

Өнөөдөр 10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хурладааны үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын хуралдаан болж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оруулна. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдааны тухай болон Монгол, Италийн хэлэлцээрийн төслийн тухай оруулах аж.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна. Зарим нэгэн компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгох тухай асуудлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тавина. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Эдийн засгийн асуудлыг зохицуулах хөтөлбөр, Алт олборлолтыг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлнэ.

Түлхүүр үг:Засгийн газар
Хуваалцах