Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг товчийг хүргэе.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг товчийг хүргэе.

Товч мэдээ

- Зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв. Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлнэ.

- “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг БНХАУ-ын талтай эцэслэн тохирохыг холбогдох сайд нарт даалгав.

Хуваалцах