Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын хуралдаан боллоо

Хуралдаанаар “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгах шийдвэр гаргаснаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар“Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгах шийдвэр гаргаснаас гадна Аж үйлдвэрийн сайд чөлөөт бүс байгуулах талаар танилцуулгыг хийсэн юм. Үүнээс гадна хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг товчлон хүргэж байна.

- Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталлаа. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөжээ.

- УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

- Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

- Газрын ховор элементийн ашиглалтын болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргасан компаниудын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах