Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын хуралдаанаар насны хишиг олгох журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын энэ оны 3 дахь ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар насны хишиг олгох журам, шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах талаар болон "Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын хуралдаанаар насны хишиг олгох журмыг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаанаар насны хишиг олгох журмыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын энэ оны 3 дахь ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар насны хишиг олгох журам, шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах талаар болон "Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ.

Мөн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаарх Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсох юм.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1 Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ 2 Улсын Их Хурлын даргын Булангийн зарим оронд хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ 3 Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол) Н.НОМТОЙБАЯР 4 Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай (Хүүхдийн мөнгө олгох журам) Н.НОМТОЙБАЯР 5 Насны хишиг олгох журам батлах тухай Н.НОМТОЙБАЯР 6 Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай Ж.БАТСУУРЬ 7 “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай* Ц.ДАШДОРЖ 8 Бусад асуудал Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 9 Ой тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын талаар Ц.МӨНХ-ОРГИЛ 10 Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаар Д.ГАНБАТ

Хуваалцах