Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахална. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 60 хоногийн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай юм.


















