Засгийн газрын XI байранд гарсан галыг шуурхай ажиллаж унтраалаа
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлага 13:15 цагт ирсэн.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлага 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход тус байрны хоёрдугаар давхрын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсанд шуурхай ажиллаж, гал түймрийг унтраалаа.
Түүнчлэн тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















