Засгийн газырн ээлжит хуралдаан 11 цагт эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын 63 дахь хуралдаан өнөөдөр 11 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 63 дахь хуралдаан өнөөдөр 11 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан "Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсэн 55 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношилгооны төлбөрийн жишгийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа авто зам, гүүр барих төслүүдийн талаар авах арга хэмжээний талаар болон Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар салбарын сайдын танилцуулгыг сонсоно.
№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1 Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ж.МӨНХБАТ 2 Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН 3 Ноот бичиг солилцох тухай Ц.МӨНХ-ОРГИЛ 4 Импортын барааны гарал үүслийн дүрэм шинэчлэн батлах тухай* Ц.МӨНХ-ОРГИЛ 5 Газрын биржийн үйл ажиллагааны журам батлах тухай Г.МӨНХБАЯР 6 Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан “Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсэн 55 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл* С.БЯМБАЦОГТ 7 Үндэсний аян өрнүүлэх тухай П.СЭРГЭЛЭН 8 Төмөр замын шугамын чигийг батлах тухай Д.ГАНБАТ 9 Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношилгооны төлбөрийн жишгийг шинэчлэн батлах тухай Д.ГАНБАТ 10 Хэлэлцээрт нэгдэн орох тухай Д.ГАНБАТ 11 Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* Д.ГАНБАТ 12 Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 13 Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа авто зам, гүүр барих төслүүдийн талаар авах арга хэмжээний талаар Д.ГАНБАТ 14 Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Д.ГАНБАТ


















