Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах уралдаан болно
Тухайлбал, элит төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг дугуйчид өрсөлдөх бол өсвөр үе ангиллын эрэгтэйчүүд 15-16, 17-18 нас, эмэгтэй 15-18 насны тамирчид хурдаа сорино.
Мэдээллийн алба

Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах уралдаан энэ сарын 25-27-нд Төв аймгийн Алтанбулаг сумын “Монгол наадам” цогцолборын замд болно.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээн нийтдээ 12 насны ангилалд зохион байгуулж, медальт байрын эздийг тодруулах аж.
Тухайлбал, элит төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг дугуйчид өрсөлдөх бол өсвөр үе ангиллын эрэгтэйчүүд 15-16, 17-18 нас, эмэгтэй 15-18 насны тамирчид хурдаа сорино.
Харин мастер төрөлд 30-39, 40-49, 50-59 нас, 60-аас дээш нас гэсэн ангиллаар явагдана. Сонирхогчдын төрөлд эрэгтэй 19-34, эмэгтэй 19-өөс дээш нас гэсэн ангиллаар уралдах юм байна.


















