Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ
Монголын их сэтгэгч, эх оронч, эд өлгийн судлаач, түүхч, гүн ухаантан, номч лам Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ой 2017 онд тохионо.
Мэдээллийн алба

Монголын их сэтгэгч, эх оронч, эд өлгийн судлаач, түүхч, гүн ухаантан, номч лам Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ой 2017 онд тохионо. Энэхүү ойг тэмдэглэх ажлын хэсэг хуралдаж, ирэх оны долоодугаар сарын 26-30-ны өдрүүдэд ойн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Ойн хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийд, "Зава Дамдин" судар бичгийн хvрээлэн, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Даншиг наадмыг зохион байгуулах юм.

Мөн Чойрын хийдэд Ханд даншиг ном хурж, Зава Дамдин судлалын эрдэм шинжилгээний хурал хийж, гурван давхар бүхий чулуун сүмийн нээлтийг, Зава Дамдины зохиосон "Алтан дэвтэр" хэмээх бүтээлийг Зава Дамдин Ринбүчий Лувсандаржаагийн орчуулан хэвлүүлсэн номын нээлттэй хамтатган хийхээр төлөвлөжээ.
Харин Зава Дамдины зохиосон "Хор чойнжүн" болон "Алтан дэвтэр" номын гэрэлт хөшөөг босгож, нээлтийг ирэх оны аймгийн баяр наадмын үеэр нээхээр төлөвлөсөн байна. Ийнхүү бүтээн байгуулалт болон зохион байгуулалтын 20 гаруй ажил хийх төлөвлөгөөг ажлын хэсэг гаргажээ.


















