Завиар сургуульдаа очдог Хятад сурагчид
БНХАУ-ын зарим алслагдсан нутагт одоог хүртэл унаа тээврийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын зарим алслагдсан нутагт одоог хүртэл унаа тээврийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Энэхүү бэрхшээл сургуулийн хүүхдүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд баруун өмнөд Хятадын Сычуань мужийн бага сургууль, цэцэрлэгийн 100 орчим хүүхэд завиар зорчиж, хүрэх газраа хүрдэг аж. Энэ нь тэдний сургууль, цэцэрлэгтээ хүрэх цор ганц зам бөгөөд гол үерлэсэн үед хүүхдүүд хэд дахин илүү аюулыг сөрж, сургууль цэцэрлэгээ зорьдог байна. Хэдийгээр хүүхдүүдийг аав ээж, эмээ өвөө нь сургуульд нь хүргэж өгдөг ч тэд бүхэл бүтэн цагийн турш завиар явах хэрэгтэй болдог ажээ.


















