Завхан аймаг сумдадаа эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх нарийн төлөвлөгөө гаргана
2024 онд Завхан аймгийн хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвөөс нийлээд 1.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан байна.
Мэдээллийн алба

Завхан аймаг сумдадаа эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх нарийн төлөвлөгөө гаргана.
2024 онд Завхан аймгийн хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвөөс нийлээд 1.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан байна.
Идэш тэжээл бэлтгэх боломжтой газар тариалан хөгжсөн сумдад фермерийн аж ахуй дагаж хөгжинө. Бэлчээр дагасан сумдад энэ чиглэлийг зээлийг гаргахгүй гэж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ярилаа.
Mongolian National Radio · Завхан аймаг сумдадаа эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх нарийн төлөвлөгөө гаргана
Өнгөрсөн жил 892 сая төгрөгийг эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сүү, цагаан идээ, өндөгний аж ахуйн 7 төсөлд нарийвчилсан судалгаа хийж санхүүжилт олгосон байна.


















