Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймагт 8000 гаруй мод тарилаа

Өнөөдөр “Мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд Мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцож шар хуйс, улиас зэрэг нийт 9 төрлийн 8000 гаруй мод тарьжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймагт 8000 гаруй мод тарилаа
Завхан аймагт 8000 гаруй мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд Мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцож шар хуайс, улиас зэрэг нийт 9 төрлийн 8000 гаруй мод тарьжээ.

Аймгийн БОАЖГ, Улиастай сумын ЗДТГ хамтран өнөөдөр Мод тарих үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагааг Хутагтын хүрээлэнд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд, байгууллагууд Хутагтын хүрээлэнд шар хайс суулгасныхаа дараа ирээдүйд цэцэрлэгт хүрээлэн болгох зорилт тавьсан мод үржүүлгийн 6 га талбай дахь хариуцсан газрууддаа модоо суулгажээ. Мөн байгууллага бүр орчин тойрныхоо ногоон байгууламжинд анхаарч ажиллаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд Улиастай хотод 10 гаруй га цэцэрлэгжүүлэлтийн талбай нэмэгджээ.

Өнөөдөр ийнхүү зөвхөн Улиастай хотод л гэхэд 2000 гаруй мод суулгалаа. Аймгийн БОАЖГазар сүүлийн жилүүдэд шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг ашиглаж байгаа юм байна.

Харин Улиастай хотод тарьсан мод, ногоон байгууламжийг арчилж хамгаалах тал дээр нэгэн асуудал тулгарчээ. Хариулга маллагаагүй мал хотын доторхи ногоон байгууламжуудыг сүйтгэж, олон хүний хөдөлмөр үр дүнгүй болж байгаа учраас энэ тал дээр цаашид шинэ хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ хэлж байна. Улиастай хот өнгөрсөн жил хариулга маллагаагүй малыг хаших журмын хашаатай болжээ.

Хотын доторх ногоон байгууламжаа арчилж хамгаалах, хариулга маллагаагүй малыг хашиж хамгаалах тал дээр холбогдох байгууллагуудаас гадна ард иргэдийн оролцоо нэн чухал гэдгийг мөн хэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Хуваалцах