Завхан аймагт ажилгүйдэл өсчээ
Завхан аймагт ажилгүйдлийн түвшин, төв суурин газраа хамгийн их байна гэж аймгийн Засаг дарга хэлж байна.
Мэдээллийн алба

Завхан аймагт ажилгүйдлийн түвшин, төв суурин газраа хамгийн их байна гэж аймгийн Засаг дарга хэлж байна. Хүүхэд залуус сургууль номын мөр хөөн мэргэжил боловсролтой болж байгаа ч төгсөж ирээд аймаг орон нутагт мэргэжлээрээ ажиллах боломж тааруу байна.
Тэдгээр залуус малаас хол хөндий өсдөг тул мал маллаж, ахуй амьжиргаагаа өөд нь татаж тэр бүр чадахгүй байна гэж Завхан аймгийн Засаг дарга н.Жамъянтив хэллээ.
Завхан аймгийн хувьд ахмад, туршлагатай малчид нь залуу малчдад арга туршлагаа өвлүүлж эхэлсэн тухай тэрбээр мөн хэлсэн юм.


















