Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн 44 настай, эрэгтэй Д өнгөрсөн сарын 21-нд зургаан тарвага агнаж, махыг нь идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа тул тус аймагт хөл хорио тогтоосон гэх мэдэ

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ
Завхан аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн 44 настай, эрэгтэй Д өнгөрсөн сарын 21-нд зургаан тарвага агнаж, махыг нь идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа тул тус аймагт хөл хорио тогтоосон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, "Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа болохоор тарваган тахал гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул хэсэгчилсэн хөл хорио тогтоосон" гэлээ.

Тус төвөөс мэдээлж буйгаар тарваган тахлын сорьцонд нийт 45 иргэнийг хамруулсан бөгөөд хариуг гартал тухайн бүс нутагт хэсэгчилсэн хориог тогтоон, холбогдох албаныхан хяналт тавин ажиллах юм байна.

Хуваалцах