Завхан аймагт малын хулгай буурчээ
Завхан аймаг сүүлийн хоёр жил “Малын хулгайн хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсны хүчинд мал хулгайлах гэмт хэрэг буурсан байна.
Мэдээллийн алба

Завхан аймаг сүүлийн хоёр жил “Малын хулгайн хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсны хүчинд мал хулгайлах гэмт хэрэг буурсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар малын хулгайн 16 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар буурсан үзүүлэлт юм.
Малын хулгайтай тэмцэх нэгдсэн арга хэмжээнд иргэдийн туслалцаа мэдээллийг үндэслэсэн учраас хэргийн илрүүлэлт эрс сайжирсан байна. Энэ оны "Малын хулгайн хяналт" нэгдсэн арга хэмжээ өчигдрөөс эхэлж, нийт 8 чиглэлд хяналт тавин ажиллахаар боллоо.


















