Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна

Завхан аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна
Завхан аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Аймгийн хэмжээгээр 2016-2017 онд 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрхөд 3.5 сая орчим мал өвөлжих төлөвтэй байна. Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай Хөвсгөл Баянхонгор Говь-Алтай аймгуудад 148 өрхийн 96,3 мянган мал отроор өвөлжих урьдчилсан мэдээлэл ирүүлжээ. Мөн Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт Тосонцэнгэл сумас 7 мянган мал өвөлжүүлэхээр болжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд үр тариа 360.0 га-аас 510 тн, буудай 300.0га-аас 450 тн, хөх тариа 60.0 га-гаас 60 тн, төмс 218,3 га-аас 2307,7 тн, хүнсний ногоо 114,9 га-аас 1264,4 тн, малын тэжээл 821 га-аас 2116.6 тн-ыг тус тус хураан аваад байна. Мөн улаан хальст сармисыг нийт 3,2 га-д тариалж 4.2 тн-ыг хураан авчээ.

Б.Оюун-Эрдэнэ /Завхан аймаг/

Хуваалцах