Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймгийн багш нар ЕБС-д сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэлээ

Улс орон даяар өрнөж буй Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт Завхан аймгаас нийт 26 цэгээс 150 багш, ажилтан холбогдож санал хэллээ. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгийн багш нар ЕБС-д сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэлээ
Завхан аймгийн багш нар ЕБС-д сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэлээ. Зураг: МҮОНРТ

Улс орон даяар өрнөж буй Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт Завхан аймгаас нийт 26 цэгээс 150 багш, ажилтан холбогдож санал хэллээ.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад юунд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, багшийн нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон чиглэлээр санал өгсөн юм. Ялангуяа, багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд тодорхой заалтуудыг өөрчилж хуульд тусгах хэрэгтэй байна. Багш нарын тэтгэвэрт суух насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, тэтгэвэрт суухад нь олгох тэтгэмжийг одоогийнхоос өөр хэлбэрээр тогтоох, багш нарын мэргэжил дээшлүүлэх хугацааг богиносгох хэрэгтэй гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг онцоллоо гэж БШУЯ-ны Хэвлэлийн алба мэдээлэв.

Хуваалцах