Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Завхан аймгийн Баянхайрханд 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Баянхайрхан сумаас зүүн зүгт Асгат багийн “Налуу” гэх газар өчигдөр буюу энэ сарын 6-ны 23.31 цагт газар хөдөлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгийн Баянхайрханд 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Завхан аймгийн Баянхайрханд 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Баянхайрхан сумаас зүүн зүгт Асгат багийн “Налуу” гэх газар өчигдөр буюу энэ сарын 6-ны 23.31 цагт газар хөдөлжээ. Тус газар хөдлөлт нь 3.5 магнитутын хүчтэй байсан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Харин Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр одоогоор газрын хөрсөнд чичирхийлэлт үргэлжилж байгаа гэв. Үүнийг аймгийн Онцгой байдлын газраас үгүйсгэлээ.

Хуваалцах