Завхан аймгийн залуус "Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аянд нэгдлээ
Завхан нутгийн залуус Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгджээ.
Мэдээллийн алба

Завхан нутгийн залуус Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгджээ.

Энэхүү үйл ажиллагааг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Монголын мэдээ" сувгийн Завхан аймаг дахь сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ, Залуу яруу найрагчдын клуб, Залуу багш нарын холбоо, аймгийн Хөгжимт жүжгийн театр, Төв номын сан, Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн "Сэтгэлийн үндэс" аянд залуучуудтайгаа нэгэн зорилгын дор нэгдэж, урилгаар МУСГЗ, хутагт судлаач, Азийн буддистуудын холбооны тэргүүлэгч гишүүн П.Батсайхан оролцсон байна. Завхан нутгийн залуус энэхүү санаачилгаараа дамжуулан бусад аймаг орон нутгийн залуусыг “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгдэхийг уриалсан юм.
Мөн аяны хүрээнд “Очирваанийн орон-Оюунлаг залуус” лекцийг үнэ төлбөргүй уншлаа.




















