Завхан хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болно
Чуулганы гол үйл ажиллагаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа нь орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан борлуулалт хийх боломж олгосноор өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, цаашид нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой аж.
Мэдээллийн алба

Завхан аймаг ирэх дөрвөн жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд үйлчин бүсгүйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд 1126 бүсгүй уран хатгамал хийж сурчээ. Мөн аймгийн Засаг даргын ивээл дор “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулсан байна.
Чуулганы гол үйл ажиллагаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа нь орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан борлуулалт хийх боломж олгосноор өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, цаашид нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой аж.
Үзэсгэлэнд 22 сумын 350 эмэгтэй, 1755 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд 47 орчим сая төгрөгийн борлуулалт хийснээс 222 нь уран хатгамалын бүтээгдэхүүн байв.
Чуулганы үеэр салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүд болон шилдэг бүтээл хийсэн сумдыг шалгаруулсан байна.


















