Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Завсарлагааны хугацаанд хяналтын чиг үүрэгт түлхүү анхаарч ажиллахаар боллоо

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эсвэл”-ийн бүлэг өнөөдөр /2013.07.08/ хуралдаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаануудад хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар хэлэлцэж, бүлгийн байр сууриа нарийн тодорхойллоо. Мөн Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган завсарлаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завсарлагааны хугацаанд хяналтын чиг үүрэгт түлхүү анхаарч ажиллахаар боллоо
Завсарлагааны хугацаанд хяналтын чиг үүрэгт түлхүү анхаарч ажиллахаар боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эсвэл”-ийн бүлэг өнөөдөр /2013.07.08/ хуралдаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаануудад хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар хэлэлцэж, бүлгийн байр сууриа нарийн тодорхойллоо.
Мөн Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган завсарлаж байгаатай холбогдуулан завсарлагааны хугацаанд хийх ажлын талаар ярилцаж, зарим яам, агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их хурлаас баталсан хууль, тогтоолын хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, хяналтын чиг үүрэгт түлхүү анхаарч ажиллахаар боллоо.

Хуваалцах