Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна

Нийслэлийн онцгой байдлын газраас “Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна
“Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газраас “Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна. Онцгой байдлын аврагчид Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж ард иргэдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэн сэрэмжлүүлэг мэдээ хүргэхийн зэрэгцээ шуурхай аврах ажиллагаа явуулж байна. Иргэд гол усны ойролцоо амарч зугаалахдаа онцгой байдлын аврагчдын өгч байгаа зөвлөгөөг мөрдөн аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Гамшиг, шуурхай удирдлагын газрын дарга н.Дашням зөвлөлөө.

Онцгой байдлын албан хаагчид “Завьт эргүүл” арга хэмжээний хүрээнд есдүгээр сарыг дуустал Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар эргүүл хийх юм.

Хуваалцах