Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана

Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана
Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана. Зураг: МҮОНРТ

Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн гаргана. Ингэхдээ маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах