Зээлдэгчдийн нөхцөл шалгуурыг бууруулах саналыг банкны салбарынхан гаргалаа
Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг дунд хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгч нарт 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг гаргахаар болоод байгаа. Энэхүү зээлийг арилжааны банкаар олгоно.
Мэдээллийн алба

ЦАГИЙН ХҮРД:Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг дунд хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгч нарт 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг гаргахаар болоод байгаа. Энэхүү зээлийг арилжааны банкаар олгоно.
Эдийн засгаа аварч, ажлын байраа хадгалах энэхүү бодлогын хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр /2021.03.04/ банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа. Банкны салбарынхан зээл хүссэн үйлдвэрлэгч нарт тавих шаардлагаа сулруулах шаардлагатай байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.


















